Дундговь аймаг
Дундговь аймаг
Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.6-д тусгагдсаны дагуу “Дэл уулын улаан ямааны омог батлуулж, ямааны чанарыг сайжруулах брэнд бий болгох зорилгоор 2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал аж ахуйн судалгааны байгууллагатай хамтран 2 дахь жилийн намрын судалгааны болон хэмжилт, жигнэлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна.