Дундговь аймаг
Энэ үеэр “Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол” -ын үйл ажиллагаа зохион байгуулагдаж ЗДТГ-ын 2 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. ЗДТГ-ын дарга Б.Оюунханд тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргээд, төрийн алба нийтийн эрх ашгийн төлөө байх ёстойг ямагт санаж, хариуцлагатай, төрийн албаны ёс зүйг баримталж, хуулийн хүрээнд үнэнч, шударгаар ажиллах, ард иргэдийнхээ төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж, хариуцсан албандаа хариуцлагатай хандахыг хүслээ. Мөн “Иргэний Андгай өргөх ёслол“-д 16 нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авсан өсвөр үеийн төлөөлөл 4 сурагч Монгол Улсын иргэний андгай өргөлөө. Зөвлөгөөнд оролцогчдод Сумын Засаг дарга Б. Гасрандорж Өлзийт сумын 2023 онд дэвшүүлсэн “Боловсролын чанар хүртээмжийг сайжруулан, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нэмэгдүүлэх” жил болгон зарласан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Төрийн албаны Хүний нөөц бүрдүүлэхэд авч хэрэгжүүлсэн ажлын талаар танилцууллаа. Зорилтын хрээнд төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор Төрийн албан хаагчдад тэтгэмжийн БАТЛАМЖ гардууллаа. Зөвлөгөөний үеэр Авлигаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Авилга, Шудрага ёс” видео, шторк танилцуулж, “Авлигын эсрэг нэгдье, авлигад үгүй гэж хэлье” уриалгад нэгдлээ. Сургагч багш, ментор Г.Мөнхтуяа "Төрийн албан хаагчын ёс зүй, харилцаа, хандлага" сургалт, "Гэрэлтдэг ертөнц" ТББ-ын захирал, сургагч багш, коуч М.Санжаасүрэн “Багаар ажиллах чадвар” сургалт зохион байгууллаа. Төрийн байгууллагуудын дунд "Караоке" тэмцээн болж аваргуудаа шалгарууллаа. Үдшийн цэнгүүнд дуучин О. Сүглэгмаа, Б. Энхзаяа нар оролцлоо.