Өлзийт сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ӨЛЗИЙТИЙН ӨГӨХ ӨДӨР"

Энэ жилийн хүмүүнлэгийн үйлсийн хүрээнд манай цэцэрлэг нэгдэж: 5-р багийн 4 хүүхэдтэй залуу гэр бүл болох А.Цэрэндоржийн  дундах хүүхэд болох Ц.Пүрэвдоржид СӨБоловсрол эзэмшихэд цэцэрлэгт бүрдүүлдэг хичээл, ариун цэврийн материалыг байгууллагын багш ажилчид 170,000 төгрөгийн хэрэглэгдэхүүнийг авч өгөн сургалтад хамруулах нөхцөл боломжоор хангав. 

Мөн байгууллага дээрээ өгөх өдрийг зохион байгуулан өгөх нь зөвхөн материаллаг зүйл биш болохыг харуулахыг зорьж эцэг эх, асран хамгаалагчдын дунд " НЭГ НЭГЭНДЭЭ ХАЙР ЭНЭРЭЛ, УРАМ ЗОРИГ СЭТГЭЛИЙН ДЭМ БЭЛЭГЛЭЕ" нэртэй талархлын сагс байрлуулж маш их сэтгэгдэл авлаа.

Тус цэцэрлэгийн багш, ажилчдад эрүүл мэнд, дархлаа дэмжих багцыг байгууллагаас гардуулан өглөө.