Дундговь аймаг
Аймгийн Засаг дарга захирамжаар сар бүрийн 15-ны өдрийг "Ахмадын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэж 5 дахь сардаа зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн Дуун цэнгүүнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Буянт Наранговь ХХК -ны хамтран зохион байгуулж, 50 гаруй ахмад оролцож нэгэн оройг цэнгэн бүжиж үдлээ. Мөн сумын ИТХ-ын түүхэн хөгжил, 2023 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын тухай мэдээллийг ИТХ-ын ажлын албанаас, ^Архи таныг уусаар л байна уу^ архины хор хөнөөлийн тухай мэдээлэлийг сумын Эрүүл мэндийн төвөөс тус тус хийж гарын авлага тарааж ажилласан. Энэ үеэр Монголын уламжлалт шагайн наадгайн тэмцээн, хөгжөөнт тоглоом зохион байгуулан, азтан шалгаруулж ахмадууд идэвхтэй оролцлоо. Шагайн наадгайгаар тоглох нь 5 хошуу малаа хайрлах, эцэг эх, ах дүүгээ хүндэтгэх, анд найзаа эрхэмлэх зэрэг олон үнэт чанарыг ойлгуулахын зэрэгцээ хүүхдийн хүмүүжил төлөвшил, бие бялдар, булчин эдийн хөгжилд тустай гэж үздэг. Ахмад буурлуудаараа дамжуулан уламжлалт тоглоом наадгайгаар үр хүүхэд, ач зээгээ наадуулах зорилго агуулсан. Ахмадууддаа зориулж Төлөөлөгч Э.Улаанхүү, Б Өсөхжаргал, ИТХ -ын дарга Т.Алтангадас нар ая дуу өргөн, шүлэг найраглал уншин мэндчиллээ. Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон та бүхэндээ баярлалаа. Урт наслаж удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.