Дундговь аймаг
Сумын 800 өрхөөс 295 өрх угийн бичиг хөтөлж байгаа нь нийт өрхийн 36,8 хувийг эзэлж байна. Иргэдэд угийн бичгийн талаар хийсэн сургалт сурталчилгааны мэдээлэл Үүнд: “Малчдын зөвлөгөөн-2023 үйл ажиллагааны үеэр 300 гаруй иргэнд “Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе” уриалгатай сургалт хийж, 100 ширхэг гарын авлага тараасан. Мөн Дундговь Өлзийт сум Соёлын өв нэртэй 974 гишүүнтэй цахим хуудсанд “Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе” цахим контент 4 удаа, 12 мэдээлэл байршуулсан нь 315 хүн хандалт хийсэн байна.