Өлзийт сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2023” ТЭМЦЭЭН

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ерөнхий боловсролын сургуулийн өсвөрийн сэргийлэгч сурагчид, тэдний эцэг, эх, багш, нийгмийн ажилтныг татан оролцуулж, хамтын ажиллагааг сайжруулах.  Сургууль болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдээс хүүхэд аргачлалын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, бүлгэмийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэгдэн зохион байгуулагдлаа. Тэмцээнд 5 төрлөөр өсвөрийн сэргийлэгчийн 8 сурагч бэлтгэн амжилттай оролцлоо. 

Зохион байгуулагдсан тэмцээний төрөл:

1 Гэрийн даалгавар

2. Багийн мэндчилгээ: Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн зорилго, үйл ажиллагааг сурталчилсан байна.

3. Багууд өгсөн сэдвийн хүрээн жүжигчилсэн тоглолт.

4. Багийн ахлагч нарын дундах асуулт, хариултын тэмцээн

5. Урлагийн тоглолт: “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг сурталчилсан дуу, бүжиг, шүлэг