Луус сум

Дундговь аймаг

Мэдээ

ШАГАЙГААР НААДАЦГААЯ

ЛУУС СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ: Луус сумын хүүхдийн цэцэрлэгийн БНЗ, ЗАН-ээс Монголын өв уламжлалын баяр “Цагаан сар”-ыг угтан анги бүлгүүдийн нийт хүүхдийн дунд “Шагайгаар наадацгаая” үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг 2-5 насны ангиллаар явуулж, хүүхдийн насны онцлогт тохирсон шагайн наадмыг тоглуулан хүүхэд бүрийн танин мэдэхүйг хөгжүүлэн тэдний идэвхи, сонирхлыг өрнүүллээ. Хүүхдүүд тоглох явцдаа шагайны 4 талыг нь ялган зөв нэрлэх, шагайг зөв орхих зэрэг чадваруудыг эзэмшсэн бөгөөд өөрийн ээлжийг хүлээх төлөвшилд суралцлаа. 5 настай Бэлтгэл бүлгийн хүүхдүүд “Морь уралдуулах” наадмыг тоглож сурлаа.Мөн бүх бүлгийн аавуудын дунд “Шагай хамах” тэмцээнийг зохион байгуулж аавуудын авхаалж самбааг сорилоо. Үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон хүүхдүүд, эцэг эхчүүд, зохион байгуулахад оролцсон багш, ажилчдадаа талархал илэрхийлэе!


Их уншсан

ДУНДЫН ОВОО МАЛЫН ЗҮЙ БУС ХОРОГДЛЫН СЭГ ЗЭМ УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ЖИЛ-2024

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ЛУУС СУМЫН БАГ ТАМИРЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ХОГИЙН ЦЭГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ, СЭГ ЗЭМИЙН УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНЫ МЭДЭЭЛЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА

"УРЛАГИЙН БАГА НААДАМ 2024'' АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НӨХӨН ТАРИЛТ ХИЙЖ ДУУСЛАА

“ХҮҮХДИЙН ШИМ ТЭЖЭЭЛТ ХООЛ” ХОЁРДУГААР УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРСОН БАЙНА