Дундговь аймаг
2023 оны 10 дугаар сарын сарын 06-07 өдрүүдэд Дундговь аймгийн Дэрэн суманд "Зүүн бүсийн төрийн албан хаагчдын зөвөлгөөн" зохион байгуулагдаж 7 сумын 130 гаруй төрийн албан хаагч оролцлоо. Зөвөлгөөнийг нээж Дэрэн сумын Засаг дарга Амартүвшин мэндчилгээ дэвшүүлэв. Шилдэг албан хаагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа болж Засаг даргын орлогч Х.Шинэбаатар Аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнагдлаа. Мөн зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцож төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ. Мөн "Ногоон бэрс" шатрын клубыг танилцуулж өөрийн бичсэн "Шийдэмгий нүүдэл" номоо шатрын хамт алба хаагчдад гардуулав. Лектор сургагч Н.Өрнөхбилэг "Unlocking ieadership" сэдэвт сургалтад төрийн албан хаагчид хамрагдсан. Энэ үеэр 7 сумын төрийн албан хаагчдын дунд волейбол, шатар, дартс, ширээний теннис зэрэг 4 төрлийн спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдаж аваргуудаа шалгаруулан шагнаж урамшууллаа.