Дундговь аймаг
Дундговь аймаг
Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс зохион байгуулж буй "Дохионы хэлний анхан шатны сургалт"-д эрүүл мэндийн төвийн Тогооч Б.Хоролмаа хамрагдлаа. Тус сургалт нь 11-р сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд сургалтад хамрагдсанаар Дохионы хэлний суурь мэдлэг, ойлголт, харилцааны ур чадвар эзэмших юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд Сонсголын бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж ажиллах чин хүсэл эрмэлзэлтэйгээр Дохионы хэлний сургалтад хамрагдаж байгаа төрийн алба хаагч нартаа амжилт хүсье!