Дундговь аймаг
Дунд бүлгийн "Алтан намар" өглөөлөг нь туршилтын аргаар Гүзээлзгэнэ, Чацаргана, Усан үзэм, Нэрс зэргийг ялгаж амин дэмээр баялаг жүүс бэлтгэхийн ач холбогдлыг таниулсан танин мэдэхүй, шинжлэх ухаанч мэдлэгийг олгосон, хүүхэд бүр оролцсон туршсан үйл ажиллагаа зохион байгуулснаараа онцлог байлаа. Бяцханууд маань өөрсдөө жимсийг шахаж, миксерээс төрөл бүрийн жүүс бэлтгэн амталж өөрөөрөө бахархаж инээмсэглэн байгаа хүүхдүүд үнэхээр жаргалтай сайхан. Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжин ажилласан бүлгийн багш Эрдэнэбаатар Цэрэнлхам , Гантуяа Үзмээ , эцэг эх,асран хамгаалагч нартаа талархал илэрхийлье.