Луус сум

Дундговь аймаг

Мэдээ

АХМАДЫН “ДУУЛАХ ӨДӨР ДУУН ЦЭНГҮҮН

Тус сумын Хүүхдийн цэцэрлэг нь аймаг, сумын ЗД-ын захирамжийг хэрэгжүүлэн 2023 оны 02-р сарын 15-нд "АХМАДЫН ДУУН ЦЭНГҮҮН- ДУУЛАХ ӨДӨР" арга хэмжээг хуваарийн дагуу сумын аж ахуйн нэгж "Майхан цагаан" ХХК-тай хамтран бэлтгэн зохион байгуулсан. Арга хэмжээнд Луус сумын нийт 43 ахмад настангууд оролцлоо. Тус арга хэмжээгээр 3 төрлийн дуу, бүжгийн уралдааныг зохион байгууллаа. Ардын “Харилцаа дуу”, “Монгол киноны дууг хэн сайн дуулах вэ?” дууны уралдаан, мөн “Бүжгийн хос” шалгаруулах уралдааныг явууллаа.Ардын “Харилцаа дуу”-ны уралдаанд Тэргүүн байранд Ж.Баатар, Х.Өлзийжаргал, дэд байранд Б.Жаргалсайхан, Л.Буяннэмэх нар шалгарлаа. “Бүжгийн хос”-ын уралдаанд Тэргүүн байранд Н.Ганхуяг, Б.Ганчимэг, дэд байрыг Ж.Доржбат, Ж.Оюунцэцэг нар эзлэв.

“Монгол киноны дууг хэн сайн дуулах вэ?” уралдаанд Тэргүүн байранд Х.Цэцэгмаа, дэд байранд З.Нарангэрэл нар шалгарсан. Уралдаанд байр эзэлсэн ахмадуудад Өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллав. Мөн ахмадууддаа цэцэрлэгийн хүүхдүүд, багш, ажилчдын урлагийн номерыг тоглож үзүүлэн, 2022 оны онцлох ажлаас танилцууллаа. Тус арга хэмжээг зохион байгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн нэрэмжит Азын сугалаагаар явуулсан. Авхаалж самбааг сорьсон хөгжөөнт тоглоомонд оролцсон ахмадуудыг шагнаж урамшуулав.

Их уншсан

ДУНДЫН ОВОО МАЛЫН ЗҮЙ БУС ХОРОГДЛЫН СЭГ ЗЭМ УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ЖИЛ-2024

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ЛУУС СУМЫН БАГ ТАМИРЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ХОГИЙН ЦЭГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ, СЭГ ЗЭМИЙН УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНЫ МЭДЭЭЛЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА

"УРЛАГИЙН БАГА НААДАМ 2024'' АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НӨХӨН ТАРИЛТ ХИЙЖ ДУУСЛАА

“ХҮҮХДИЙН ШИМ ТЭЖЭЭЛТ ХООЛ” ХОЁРДУГААР УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРСОН БАЙНА