Өлзийт сум

Дундговь аймаг

Байгууллагууд

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны амталгаат өдөрлөг

Цэцэрлэгийн хүүхдийн хоол нь тэдний нас биеийн хөгжилд тохирсон байхаас гадна тэдэнд шинжлэх ухааны үндэстэй зохистой хооллолтын ойлголт олгох, зөв хандлага төлөвшүүлэх, ирээдүйн эрүүл иргэнийг бий болгоход өндөр ач холбогдолтой билээ.
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны амталгаат өдөрлөг зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үеэр эцэг эхчүүдэд хүүхдийнх нь нэг өдөрт хэрэглэдэг хоол хүнсийг танилцуулах, хоол шим тэжээлийн үйлдвэрлэл үйлчилгээ хэрхэн явагддаг, хүүхдийн хооллох хэрэгцээ шаардлага, хэрэглэгддэг хүнсний талаарх мэдээлэлийг өгч, хоолны амт чанар, үйлчилгээний талаар сэтгэл ханамжийн судалгааг авлаа. Идэвхитэй хамрагдсан эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ талархал илэрхийлье.
Мөн амттай сайхан хоол хийж өгдөг тогооч Ц. Дуламжав Dulmaa Dulamsuren нартаа болон нярав Адъяабзар Одончимэг баярлалаа.