Өлзийт сум

Дундговь аймаг

Ил тод байдал

ДУЛААНЫ СТАНЦЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 15 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

“Бьюксан” ХХК-ийн Хяналтын инженер Э.Даваасүрэн, “Энерго сервис монтаж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Пүрэвдорж нар Дундговь аймагт баригдаж буй Дулааны станцын зуух угсралтын ажлын явц, бараа материалын нийлүүлэлт болон хүний нөөц зэрэг асуудлыг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатад танилцууллаа.

Дулааны станцын бүтээн байгуулалтын ажлын явц 15 хувьтай явагдаж байгаа бөгөөд зуух угсралтын туршилт, тохируулга 2024 оны 06 сард графикийн дагуу хийгдэх ажээ. Тус бүтээн байгуулалтын ажилд оролцох инженер техникийн болон Дундговь–Ус ОНӨААҮГ-ын туслах ажилтнууд, станц дээр ажиллах оюутнуудын судалгааг авч хамтран ажиллах талаар санал солилцлоо.

АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР ТАТАЖ АВАХ