Өлзийт сум

Дундговь аймаг

Мэдээ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ШУУРХАЙ ШТАБ АЖИЛЛАЖ БАЙНА.

Сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/174 дүгээр захирамжаар Шуурхай штабыг 9 хүний бүрэлдэхүүнтэй томилсон. Шуурхай штабын 98187702 утасны дугаарыг сумын цахим хаягт байршуулан иргэдэд түгээж байна. Шуурхай штабын гишүүд хариуцлагатай жижүүрийг хуваарийн дагуу гүйцэтгэж Илтгэх хуудсыг Аймгийн Онцгой байдлын газарт өдөр бүр илгээж, мөн сумын онцгой комисст малчид, иргэдээс ирсэн дуудлага мэдээллийг шуурхай уламжилж хамтран ажиллаж байна.

12-р сарын байдлаар сумын Онцгой комисст малдаа яваад сураггүй болсон, тээврийн хэрэгсэл нь цасанд суусан гэх 14 удаа дуудлага ирж онцгой комисс шуурхай хариу арга хэмжээг авч эрсдэлгүй ажиллаж байна.

Өвөлжилт хүндэрч цаг агаарын гамшгийн онцгой нөхцөл байдал үүсч сумын нутаг дэвсгэрийн 90% цасан бүрхүүлтэй, цасны тэгш тал дээрх дундаж зузаан нь 5-6см,, хөрийн зузаан 15-20см, хунгарын их зузаан 25-30 см хатуурсан.

Хөрш зэргэлдээ Гурвансайхан суманд Хонины цэцэг өвчний голомт үүссэн тул малчид, иргэдэд цахим хаяг чат группэд 2-3 удаагийн давтамжтай байршуулан сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол түгээж байна.





Их уншсан

ӨЛЗИЙТ СУМЫН ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СОДОН ИМИЖ” ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧИЙН ТЭМЦЭЭН

УЛААНБААТАР ХОТЫН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГААС "МАЛЧДАД ТУСЛАХ" АЯНД НЭГДЭЖ 7 САЯ ТӨГРӨГИЙН НОГООН ТЭЖЭЭЛИЙН ХАНДИВ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ. .

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД "ДӨРВӨН БЭРХ-МОНГОЛ НААДГАЙ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.  

СЭГ ЗЭМ УСТГАХ, БУЛШЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНД НЭГДЛЭЭ.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ, ГАМШГИЙН АЮУЛЫГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС БИД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ЧАДНА" СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААН    

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.