Өлзийт сум

Дундговь аймаг

Мэдээ

СУМЫН ОНЦГОЙ КОМИССООС АРД, ИРГЭД, МАЛЧИД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД:

Өвөлжилт хүндэрч сумын нийт нутаг дэвсгэрийн 90% нь цасан бүрхүүлтэй болж цагаан зуд нүүрлэж цаг агаарын гамшигт онцгой нөхцөл байдал үүсээд байгаа тул Онцгой комиссоос анхааруулж байна. 2023 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 29-ний хооронд шуурхайн штабт 18 удаа дуудлага ирж сумын Онцгой комисс хариу арга хэмжээг шуурхай авч эрсдэлгүй ажиллаж байна.

1. Малчид, иргэд малдаа явах болон өөр бусад ажлаар 2 цагаас дээш хугацаагаар явахдаа сүлжээтэй газраасаа ар гэрийнхэнтэйгээ байнга эргэх холбоотой байх  

 2. Цаг агаарын онцгой нөхцөл байдал үүссэн, хүйтний эрч чангарсан, цасан шуургатай үед малаа бэлчээхгүй байж, болзошгүй аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх

3. Хот, аймаг хооронд хол замд зорчих болон малын эрэлд явахдаа ар гэрийнхэндээ гарсан цаг минутаа мэдэгдэж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууны нөөцөө бэлтгэж дулаан хувцаслах

4. Ахмад настан болон бага насны хүүхдүүдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

5. Цаг агаарын онцгой нөхцөлд ахмад настан бага насны хүүхдээ гэр орондоо хараа хяналтгүй, харгалзах хүнгүйгээр орхихгүй байх                   

                     ШУУРХАЙ ШТАБЫН УТАС: 98187702                           ӨЛЗИЙТ СУМЫН ОНЦГОЙ КОМИСС  

Их уншсан

ӨЛЗИЙТ СУМЫН ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СОДОН ИМИЖ” ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧИЙН ТЭМЦЭЭН

УЛААНБААТАР ХОТЫН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГААС "МАЛЧДАД ТУСЛАХ" АЯНД НЭГДЭЖ 7 САЯ ТӨГРӨГИЙН НОГООН ТЭЖЭЭЛИЙН ХАНДИВ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ. .

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД "ДӨРВӨН БЭРХ-МОНГОЛ НААДГАЙ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.  

СЭГ ЗЭМ УСТГАХ, БУЛШЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНД НЭГДЛЭЭ.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ, ГАМШГИЙН АЮУЛЫГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС БИД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ЧАДНА" СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААН    

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.