Дундговь аймаг
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Статистикийн хэлтэс хамтран 11 дүгээр сарын 30-нд зохион байгуулсан сургалтад багийн Засаг дарга нар хамрагдлаа. Сургалтаар Үндэсний статистикийн хорооноос Мал, тэжээвэр амьтдын тооллогын зохион байгуулалт, мэдээллийн чанар сайжруулахад анхаарах асуудлын талаар мэдээлэл хийсэн байна. Сургалтын үеэр Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат багийн Засаг дарга нарт дэмжлэг үзүүлж, 6 багийн Засаг даргад иж бүрэн зөөврийн компьютер, 3, 4 дүгээр багийн Засаг дарга нарт туулах чадвар сайтай мотоцикл олголоо.