Дундговь аймаг
Малчид, болон мал бүхий иргэд малаа тооллогод бэлэн байлгах, тавиул алдуул, отроор өөр аймаг сумын нутагт яваа малыг тооллогод орхигдуулахгүй хамруулахад анхаарна уу.
Малын тоо толгойн албан татвар, хог хаягдлын татвар, бэлчээрийн даац багтаамж, өвөлжилтийн нөхцөл байдал, цэргийн шинэчилсэн тоо бүртгэл, цаг үеийн мэдээллийг хүргэх юм. Мөн малчдад тулгамдаж буй асуудал, санал, отор нүүдлийн судалгаа, багийн эмч нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, явуулын эмийн сан, цэцэрлэгийн зайны сургалтын материал, насан туршийн боловсролын багш албан бусын сурагчдад сургалтын даалгавар хүргэж, иргэний бүртгэл, хөдөлмөр эрхлэлт, халамж, нийгмийн даатгалын шинэчилсэн хуулийн мэдээлэл, сумын 2023 оны онцлох үйл ажиллагааны мэдээллийг Дундговийн амьдрал сонины нэг дугаарт хэвлүүлсэн тул малчдад хүргэнэ.