2023 оны жилийн эцсийн мал тооллого 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрөөс 12 дугаар сарын 15- ны өдрийг дуустал зохион байгуулагдана. Суварга багт сумын Засаг дарга Б.Өлзийхишигээр ахлуулсан ажлын хэсэг
Наран багт сумын ИТХ-ын дарга Т.Алтангадасаар ахлуулсан ажлын хэсэг
Буянт баг багийн Засаг дарга П.Тогосмаагаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Тооллого явагдах хугацаанд малчид, мал бүхий иргэд дараах зүйлсийг анхаарна уу
- Малаа бүрэн байлгах
- Малынхаа тоо толгойг үнэн зөвөөр тоолуулах
- Малын шилжилт хөдөлгөөнийг зогсоох
- Малын тоогоо тулгаж маягтан дээр гарын үсэг зурах
- Малчны тамгаа бэлэн байлгах
- Тооллого явагдах хугацаанд хүн ам малын хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг түр зогсоож мал, махны гарал үүслийн гэрчилгээ олгогдохгүйг анхаарна уу.
- Малын тооллогоос хоцрох, хаягдах, давхар бүртгэгдэх зөрчлийг гаргахгүй тооллогодоо идэвхитэй бүрэн хамрагдана уу
Малын тоо толгойн албан татвараа сүүлийн 2 жилийн хугацаанд төлөөгүй өрхийн малыг тооллогод хамруулахгүй болохыг анхаарна уу.