Дундговь аймаг
Улсын хэмжээнд цас, зудархаг нөхцөл байдал үүсэж Улс, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан мөн сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллах, “Малын гоц халдварт” хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан “Хорио цээрийн дэглэм тогтоож”хяналтын пост ажиллуулах, иргэд малчдад урьдчилан сэргийлэх голомтын бүсийн малчин малыг яаралтай дархлаажуулах, шуурхай арга хэмжээ авч ажиллах тухай хэлэлцэн шаардагдах шатахууны зардлыг шийдвэрлэж холбогдох албан тушаалтан нэгжид үүрэг чиглэл өгөв.
1.Тус сумын Суварга багийн ‘’45053’21.78’’N/ /105034’48.66’’E/ хэмээх газарт нутаглаж буй малчны суурьт ‘’Малын гоц халдварт хонины цэцэг өвчин’’ оношлогдсонтой холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосугай.
2.Хорио цээрийн дэглэмд хамрагдах газар нутгийн зааг,малчин өрхийн нэр, малын тоог нэгдүгээр хавсралтаар,хяналтын цэгт ажиллах ажлын хэсгийг хоёрдугаар хавсралтаар, шаардагдах шатахуун, хоол хүнсний зардлыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Хорио цээрийн дэглэм тогтоосон өвчний голомттой бүс нутгаас мал шилжүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг хориглосугай.
4.Голомтын бүс нутгийн мал сүрэгт эмнэлзүйн үзлэг, тандалт, ариутгал халдваргүйтгэл, эмчилгээ хийж, өвчний хор хохирлын талаар мэдээ мэдээлэл хүргэн, дархлаажуулалтад суурийн малыг шуурхай бүрэн хамруулж мэргэжил арга зүй удирдлагаар хангаж ажиллахыг Салхит ХХК мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн захирал (Н.Ганцэцэг) малын эмч (Б.Баттулга), багийн иргэд, малчдыг цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр хангаж ажиллан, голомтын мэдээллийг өдөр бүрийн тогтоосон цагт илтгэж ажиллахыг багийн Засаг дарга (Х.Адъяасүрэн) нарт тус тус үүрэг болгосугай.
5.Хорио цээрийн бүсэд байгаа малчин өрхийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн төв (Э.Азжаргалмаа), хүн ам болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хэв журмыг сахиулан ажиллахыг сумын цагдаагийн хэсэг (Д.Мөнхбаатар) нарт тус тус үүрэг болгосугай.
6.Захирамжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган, тандалт судалгааг шуурхай зохион байгуулж, өдөр тутмын удирдлагаар ханган арга хэмжээ авч ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Б.Ганчимэг)-д үүрэг болгосугай.