Дундговь аймаг
Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Алдармаагаар ахлуулсан ажлын хэсэг нь сумынхаа зуун дамнаж буй түүх, ахуй амьдрал, соёл, заншил ололт, амжилтыг судлаж салбар бүрээс мэдээ материал цуглуулан сумын нийт ард иргэдээ 100 жилийн түүхийн номын хуудсанд багтаахыг зорилго болгож ажиллана. 100 жилийн ард бидэнд зуун, зуунаар тоологдох он цаг хүлээж байгаа. Тиймээс түүхийг бүтээлцсэн ахмад үе, түүхийн эх материал, мэдээ материал хадгалагдаж буй бичиг баримт, түүхийн номонд оруулах хүмүүсийн мэдээ, материалыг ирүүлж хамтран ажиллаарай.