Дундговь аймаг
Тус сумын Хашаат багийн нутаг дэвсгэр болох Ихэрийн бууцанд өвөлжиж байгаа Сүм багийн малчныд Галзуу өвчний шинж тэмдэгтэй 2 үхэрт илэрч тухайн үхрийг устган тархинаас дээжний эмгэг материал авч Мал эмнэлгийн газрын МЭАЦЛаборторид шинжлүүлж бататгахаар хүргэн баталгаажуулсан.
Тухайн айлын хашаа хороо, бууц, худаг уст цэгт буюу 800 м2 талбайг Hi-cop, Супер килл бодисоор халдваргүйжүүлсэн. Өвчний сэжигтэй бүсийн саахалт байгаа өрхүүдийн үхэрт дархлаажуулалт хийхээр судалгаа гаргаж засаг даргын тоотын хамт Мал эмнэлгийн газарт хүсэлтийг өгөөд байна. Сумын Засаг даргын захирамжаар Хязгааралтын дэглэм тогтоож ажилласан.