Дундговь аймаг
Дундговь аймгийн Өлзийт сумын 100 жилийн ойн төлөвлөгөөт ажлын хүрээнд: Үе үеийн төгсөгчдийн харилцаа холбоог сайжруулах, спортын эерэг нөлөөг түгээн дэлгэрүүлэх, эрүүл спортлог амьдралын хэв маягийг сурталчлах зорилгоор “Зуун жилийн Өлзийт- Зуун жилийн дурсамж” төгсөгчдийн “Анхдугаар спортын бага наадам”-ын волейбол, сагсны шидэлт, дартс, шатар зэрэг 4 төрөлт тэмцээнийг ахмад, дунд, залуу үе гэсэн насны ангилалаар амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 29 багийн 300 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс 29-р төгсөлт 4 төрөлт тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байранд шалгарч цомын эзэн болсон байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр волейболын спортын дэд мастер А.Ганзил, Монголын волейболын холбооны шүүгч Цогт, Аймгийн биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Д.Болор-Эрдэнэ, Цэгц билиг сургуулийн багш Б.Есүхэй нар тэмцээнийг шүүн явууллаа.
Баг, тамирчдад баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.