Дундговь аймаг
Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу өвлийн бэлчээрийн явуул судалгааны ажиглалтыг 2024 оны 01 дүгээр сарын 11,12,14,15-ны өдрүүдэд сумын Цаг уурын харуулын ажиглагч О.Буяндэлгэр хөдөөгийн 5 багийн нутаг дэвсгэрт тогтоосон 6 цэгт хэмжилт судалгааг хийж гүйцэтгэлээ. Нийт нутгаар 9-10 баллын зарим газартаа нягтарч хатуурсан цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 4-9 см, хөрийн зузаан дундажаар 15-20 см, хунгарын зузаан 15-45см, дундаж нягт 0,19-0,29 г/см3 байна. Тус судалгааг хийхэд 300 гаруй км замыг туулж Засаг даргын Тамгын газар шатахуун, Эрүүл мэндийн төвийн удирдлага унаагаар хангаж хамтарч ажиллалаа.