Өлзийт сум

Дундговь аймаг

Мэдээ

МОНГОЛ ҮНДЭСНИЙ ДЭЭЛ ХУВЦСАА ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛЖ “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дундговь аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаар захирамжаар Монгол үндэсний бахархал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй "Үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших" уриалгад нэгдэж сумын Соёлын төвөөс дараахь үйл ажиллагааг зохион байгууллаа.

Монгол үндэсний дээл хувцсаа эрхэмлэн дээдэлж “Дээлтэй монгол” хүндэтгэлийн цэнгүүн зохион байгуулж малчид, иргэд олон нийт өргөнөөр оролцлоо. Тус үйл ажиллагааны үеэр Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч уран хатгамалч, оёдолчин Ж.Хоролмаа, Ш.Дашням, С.Насантогтох нарын урлаж оёсон үндэсний хувцасны үзэсгэлэн гаргаж иргэдэд сонирхууллаа.

Мөн залуу хойч үедээ үндэсний хувцасны түүхийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгуулж, уран хатгамалч, оёдолчин Ж.Хоролмаа, Ш.Дашням, С.Насантогтох нар ивээн тэтгэж эхний 3 байранд шалгарсан иргэдэд өөрсдийн урлаж оёсон монгол хувцсаар шагнаж урамшууллаа. Үндэсний уламжлалт хувцасны талаарх мэдлэгээ залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран хатгамалч, оёдолчин Ж.Хоролмаа, Ш.Дашням, С.Насантогтох нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.


















Их уншсан

ӨЛЗИЙТ СУМЫН ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СОДОН ИМИЖ” ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧИЙН ТЭМЦЭЭН

СЭГ ЗЭМ УСТГАХ, БУЛШЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

СЭГ ЗЭМ УСТГАХ, БУЛШЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

БИОТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ ИВЭЭН ТЭТГЭГЧ МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

ӨЛЗИЙТ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНД НЭГДЛЭЭ.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ, ГАМШГИЙН АЮУЛЫГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНД НЭГДЛЭЭ.

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.