Дундговь аймаг
Дундговь аймаг
2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өлзийт суманд зохион байгуулагдсан "Дээлтэй монгол хүндэтгэлийн цэнгүүн"-ний үеэр Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч уран хатгамалч оёдолчин Ш.Дашням "Үндэсний хувцсаа өмсөж хэвших" уриалгыг хэрэгжүүлэн 4 дүгээр багийн иргэн У.Оюуны хоёр ихэр ач нарт өөрийн урлаж оёсон монгол цамцыг бэлэглэлээ. Мөн багийн Засаг дарга У.Гантогтох хүнсний бүтээгдэхүүн гардуулав.