Сайнцагаан сум

Дундговь аймаг

Мэдээ

ХҮҮХДИЙН БҮТЭЭЛЧ СЭТГЭХҮЙГ ХӨГЖҮҮЛЭХ STEAM ТОГЛООМ, СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙГ СУРГАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ТУРШИН ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.

 БШУЯам 2023-2024 оны хичээлийн жилд “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын менежментийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх” зорилгоор тус цэцэрлэгт бага насны хүүхдийн ирээдүйд шаардагдах бүтээлч ур чадварыг хөгжүүлэх, шинэ үеийн хүүхдийн хөгжлийн хэрэгцээнд нийцэхүйц, шинжлэх ухаанч, технологи, инженерчлэл, урлаг, математик сэтгэлгээг хөгжүүлэх зорилго бүхий STEAM тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан билээ.

 БШУЯ болон “ШИМТ боловсрол” ХХК хамтран хэрэгжүүлж байгаа, хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх STEAM тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын суралцагчдад зориулагдсан 3, 4, 5 насны ангилал тус бүрд 32, нийт 96 загвар бүхий хичээлтэй, багш, сурагчийн гарын авлага, эцэг эх-асран хамгаалагчтай харилцах дэвтэр бүхий агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнээс бүрдэх “цогц шийдэл” бөгөөд үйл ажиллагаанд нэгэн зэрэг 16 хүүхэд хичээллэх иж бүрэн хэрэглэгдэхүүнтэй, 10,000+ ширхэг эд ангиас бүрдэх, тавиур хайрцагтай юм.


Их уншсан

ТУРШЛАГА СУДАЛЛАА

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

МОДУЛЬ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

ТУРШЛАГА СУДАЛЛАА

“МИНИЙ НАЙЗ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЦОДГОР ХҮҮ-2024” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН-2024 УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“БИ ӨСӨЖ БАЙНА-2024” ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО