Дундговь аймаг
XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сум орон нутагтаа төрийн албанд тогтвор суурьшилтай олон жил үр бүтээлтэй ажилласан төр засагтаа хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж Н.Алтанцэцэг, Г.Уранчимэг, Б.Болдбаатар нар “Алтан гадас одон”, Т.Дунгаамаа, А.Ганзил, 3 дугаар багийн малчин С.Байгалмаа нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар энгэрээ мялааж, түмэн олондоо хүндлэгдлээ. Төрийн дээд шагнал хүртсэн та бүхэндээ нутгийн зон олноос халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.