ҮНДЭСНИЙ ДЭЭЛ ХУВЦСАА ӨМСӨЖ ХЭВШҮҮЛЭХ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН УРИАЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАЛАА
Дуу хуур, өв соёлын өлгий Дундговьчууд Үндэсний өв соёлоо тээх, түгээн дэлгэрүүлэх, хадгалж үлдэх зорилгоор аймгийн Засаг даргын 2024 оны 02 тоот захирамжаар сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт Үндэсний хувцсаа өмсөх өдөр болгон уриалга гаргаснаар энэ сарын 17-нд тус сумын төрийн албан хаагчид болон иргэд нэгдэж урилгыг хэрэгжүүллээ.