Дундговь аймаг
Сумын Засаг даргын зөвлөлийн Анхдугаар хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 9 гишүүний ирцтэй танхимаар хуралдаж, дараах 2 асуудлыг хэлэлцэв.
Хурлаар сумын аюулгүйн нөөцөд байгаа өвсний үнэ ханш, квот тогтоож, худалдан борлуулах талаар:
1. 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор малчин, мал бүхий өрхөөр тоологдсон өрх бүрт 4 боодол өвс хуваарилан 01 дүгээр сарын 24-ний өдрөөс олгох
2. Сумын аюулгүйн нөөцөд байгаа өвсний үнийг 16,000 төгрөгөөр худалдан борлуулах
3. 2023 оны жилийн эцэст малчин өрхөөр тоологдсон өрхөд 10 литр шатахуун үнэгүй олгохоор шийдвэрлэлээ.
4. Цаашид өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх асуудлыг шуурхай хариу арга хэмжээ авч ажиллаж байна.