Дундговь аймаг
Сумын Онцгой комиссын шийдвэрээр Баруун булгаас сум хүртэл замын цасыг хагалж, зам гаргах ажлыг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мэжик бридж” ХХК-ний ковшийг ашиглан хамтран зохион байгуулж байна. Зам гаргах ажлын зардалд 970,000 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж 25км замын цасыг 2 дахь удаагаа түрэн хагалж, автомашин саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.