Дундговь аймаг
Аймгийн Онцгой комиссын ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт суманд ирж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан зудын эрсдэл, даван туулах арга хэмжээний талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, санал солилцсоны үр дүнд сумын Онцгой комисстой хамтран дараах маршрутын дагуу зам гаргахаар шийдвэрлэсэн.
Аймгийн Онцгой байдлын газрын Урал-31 автомашинаар зам гаргах ажлыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сумаас төлөөлөгчөөр сонгогдсон С.Од-Эрдэнэ, И.Эрдэнэбилэг нар дэмжин ажиллаж байна. Алслагдсан багуудад зам гаргах ажлыг чиглүүлэн, газарчилж байгаа Багийн Засаг нарын автомашины шатахууны зардлыг сумын Онцгой комисс хариуцаж байна.
СУМЫН ОНЦГОЙ КОМИСС