Дундговь аймаг
Сумын Онцгой комиссын 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2 дугаар хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.
1. Хичээл сургалтын үйл ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хойшлууллаа.
2. Ерөнхий сургуулийн захиргаанд хичээл сургалтын үйл ажиллагааг хойшлуулсантай холбогдуулан хичээл нөхөх болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж ажиллах үүрэг чиглэлийг өглөө.
3. Хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хараа хяналтаа сайжруулахыг эцэг, эх, асран хамгаалагч нарт анхааруулахыг сургуулийн захиргаа, багийн Засаг дарга нарт үүрэг болголоо.