Дундговь аймаг
XVII жарны "Хилэн эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгон дээр Мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлэн Өлзийт сумын 1 дүгээр багийн малчин Ш.Батбуян, гэргий Б.Оюунцэцэг, Д.Түмэнжаргал, гэргий Ч.Амгалан, Н.Оргилсайхан, гэргий А.Мөнхчулуу, 3 дугаар багийн малчин Б.Бямба, гэргий Л.Адъяасүрэн нарын гэр бүл "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ", 5 дугаар багийн малчин Б.Жаргалсайхан, гэргий Ж.Долгор, 1 дүгээр багийн малчин Д.Түвшинбаатар нар “АЙМГИЙН АВАРГА ТЭМЭЭЧИН ӨРХ" цол тэмдгээр шагнагдлаа. Байгалийн хатуу, хөтүүг ажралгүй туулж, Монгол ёс, уламжлалаа өвлөн тээж, мал сүргээ ашиг шим дүүрэн өсгөн үржүүлж "Аймгийн аварга малчин өрх", “Аймгийн аварга тэмээчин өрх” хэмээх хүндтэй шагналыг хүртсэн аваргуудадаа нутгийн зон олноос халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.