Дундговь аймаг
XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж “Улсын аварга малчин”-аар тодорсон Сайнцагаан сумын Далай багийн малчин, Далай багийн нутаг "Зүүн жирэм"-ний бууцанд өвөлжиж буй Ц.Дашзэгвэ, гэргий Ж.Оюунмаа нарт шагналыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, сумын засаг дарга бөгөөд Мандалговь хотын захирагч С.Бат-Оргил, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир, аймгийн ХХААГ-ын дарга С.Мөнхжаргал нар гардуулж, баяр хүргэлээ.Тэрээр мал аж ахуйн салбарт 50 жил идэвх зүтгэлтэй ажилласан ХАА-н шинжлэх ухааны хүндэт профессор, сумын зөвлөх малчин юм.