Дундговь аймаг
XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж “Улсын аварга малчин”-аар тодорсон Сайнцагаан сумын Тэвш багийн малчин, Далай багийн нутаг Хаалгын хад, Тогоогийн говьд өвөлжиж буй Ш.Мөнхбат, гэргий П.Хандмаа нарт шагналыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, сумын засаг дарга бөгөөд Мандалговь хотын захирагч С.Бат-Оргил, аймгийн ХХААГ-ын дарга С.Мөнхжаргал нар гардуулж, баяр хүргэлээ.Тэрээр 2021 оны ХХААХҮЯам, МҮОНРадиогийн нэрэмжит "Алтан унага"-ны эзэн бөгөөд Монгол улсын аварга малчин, аймгийн алдарт уяач М.Шатарын хүү удам залгасан малчин юм.