Дундговь аймаг
Өвөлжилт хүндэрч нийт нутаг дэвсгэр 100 хувь цасан бүрхүүлтэй гамшгийн нөхцөл байдалд үүсч зам хаагдаж алслагдсан багийн малчид, иргэд өвс, тэжээл, шатахуун, хоол хүнс, ахуйн хэрэгцээгээ хангах ажлаар сум орон нутаг руу зорчиход хүндрэлтэй байна. Ийм учраас сумын Онцгой комисс, Аймгийн Онцгой байдлын газартай хамтран Өлзийт, Барчин, Хар тээг, Тагт, Цагаан үзүүр зэрэг нийт 185 км газарт Онцгой байдлын газрын ковшоор, цасыг түрэн хагалж зам гаргаж хамтран ажиллалаа. Алслагдсан багуудад зам гаргах ажлыг чиглүүлэн, газарчилж байгаа багийн Засаг дарга нарын автомашины шатахууны зардлыг сумын Онцгой комисс хариуцан ажиллаж байна.
СУМЫН ОНЦГОЙ КОМИСС