Дундговь аймаг
Өлзийт сумын Онцгой комисс 2024 оны 02 дугаар сарын 11-ний 23:00 цагаас 02 дугаар сарын 13-ны өдрийн 04:50 цагийн хооронд аймгаас сум руу, сумаас аймаг руу, хөдөөнөөс сум руу зорчиж байгаад цасанд суусан, саатсан, төөрсөн нийт 61 автомашин, 310 хүнд тусламж үйлчилгээг хүргэж эрсдэлгүй ажиллалаа. Цас их орж шуурсны улмаас орон нутгийн зам хаагдаж, хөдөлгөөн үйлдэхэд хүндрэлтэй байгаа тул иргэн та тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, туулах чадвар сайтай автомашинтай явах, шөнийн цагаар замд гарахгүй байх, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай явахыг онцгойлон анхааруулж байна. Ард иргэдийг аврах, эрэн хайх үйл ажиллагаанд дайчлагдан ажилласан Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Х.Энэбиш, Эрүүл мэндийн төвийн жолооч С.Даваадорж, ЕБСургуулийн жолооч С.Даваачимэг, Соёлын төвийн хөгжмийн багш Б.Ууганбаяр, хувиараа хөдөлмөр эрхлэгч С.Даваасүрэн, Ц.Наранхүү, Х.Оргилболд, 3-р багийн малчин Б.Эрдэнэтогтох, Ц.Ганхуяг, Б.Уламбаяр болон төсөвт байгууллагын эрэгтэй албан хаагчдад нутгийн зон олны өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Та бүхний алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөлийг дэвшүүлье.
ИТХ, ЗДТГ, ОНЦГОЙ КОМИСС