Дундговь аймаг
2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сумын цэвэр усны гүний худагт гэмтэл гарч сумын хэмжээнд аваарын нөхцөл байдал үүссэн билээ. Засаг даргын орлогч Х.Шинэбаатараар ахлуулсан ажлын хэсэгт 6-р багийн иргэн Б.Мөнхбаатар, төрийн байгууллагуудын эрэгтэй албан хаагчид, “Мандал шилтгээн” ХХК-ний ажилчид хамтран цаг алдалгүй түргэн шуурхай засварлаж хариу арга хэмжээ авч ажилласны үр дүнд 15 цагийн дотор цэвэр ус хэвийн үйл ажиллагаанд оруулсан. Ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдралын төлөө сэтгэл гарган хамтран ажилласан та бүхэндээ баярлаж талархсанаа илэрхийлье.