Дундговь аймаг
Үндэсний цагаан сарын баярыг угтан Монголын уламжлалт өв соёл, ерөөл магтаал, тоглоом наадгай, хувцас хэрэглэлийн соёлд суралцах зорилгоор “ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛЦГЭЭЕ” дээлтэй монгол өглөөлгийг долоон бүлгийн 200 гаруй хүүхдийг хамруулан амжилттай зохион байгууллаа.
Тус өглөөлөгт бүлэг бүр өөрийн хүүхдүүдийн насны онцлогт тохирсон ерөөл магтаал, ардын дуу бүжиг, тоглоом наадгай, мэндлэх хүндлэх ёс зэргийг үзүүлснээс гадна, уртын дууны дугуйланд хамрагддаг ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд Хөөрхөн халиун уртын дуугаар ая дууны мэндчилгээ өргөн барилаа.
Үндэсний өв соёлоороо бахархан, дээдэлцгээе....