ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ТУС СУМАНД АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Аймгийн Онцгой байдлын газрын дарга Ц.Төрбилэг нар сумын өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан малчдад тусламжийн өвс, тэжээлийг хүргэхээр ирсэн бөгөөд энэ үеэрээ Эрүүл мэндийн төвд туулах чадвартай автомашиныг шийдвэрлэж өглөө.