Дундговь аймаг
Тэгш хамруулах боловсролыг дэмжих төслийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, үр дүнг таниулах хаалтын арга хэмжээ 2024 оны 1 сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Азийн хөгжлийн банк, Японы элчин сайдын яам, аймаг/дүүргийн боловсролын газар/хэлтэс, сургууль, цэцэрлэг, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, эцэг эх, асран хамгаалагч нарын төлөөлөл нийт 180 гаруй хүн оролцлоо.
Тус цэцэрлэгийн багш Б.Сүнжидмаа ТХБ-ын үндэсний сургагч багшийн хувьд төслийн хаалтын үйл ажиллагаан дээр туршлагаа хуваалцаж хэлэлцүүлэгт оролцлоо.
Тэгш хамруулах боловсролыг түгээн дэлгэрүүлье....