Дундговь аймаг
Аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж, 02 дугаар сарын 17-ны 17:00 цагаас 02 дугаар сарын 19-ний 06:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сум хоорондын автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлаж, хяналт тавин ажиллаж байна. Улсын Онцгой комиссоос нийслэлээс гарах хөдөлгөөнийг 02 дугаар сарын 17-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар хаасан. Иймд иргэд, олон нийт та бүхэн хулгайн замаар зорчиж, өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.