Өлзийт сум

Дундговь аймаг

Байгууллагууд

Өлзийт сумын ЕБС-ийн хамт олон "Малчдадаа тусалъя" аянд нэгдэв

Өлзийт сумын ЕБС-ийн хамт олон "Малчдадаа тусалъя" аянд нэгдэж, 3-р багийн малчин С.Ренчинбямбын "Баруун хар толгой" хэмээх хаваржааны цасыг зөөж, цэвэрлэж өглөө. Маяти машинаар 15 удаа ачиж, зөөж, буулгах ажлыг орой болтол хийлээ. Буян нь дэлгэрсэн хүүхдүүдийн ажил , ажил амьдрал нь тэгш дүүрэн байгаарай гэж 3-р багийн хамгийн өндөр настан болох Итгэл эмээ ерөөл өргөлөө. Ажилсаг, хөдөлмөрч сайхан хамт олондоо баярлалаа.