Дундговь аймаг
Аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас үүрэг чиглэл өгсөний дагуу Сумын Онцгой комисс хуралдаж сумын хэмжээнд цасанд боогдсон болон шар усны үерт автах эрсдэлтэй хүн хүчний дутагдалтай, хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа өрхийн судалгааг гаргалаа. Тус хурлын үеэр онцгой комисс болон шуурхайн штабын гишүүд өрхүүдийг эрэмбэлэн үнэлгээ хийж, маршрут гаргаж, төрийн байгууллагуудад хуваарилан өгч төрийн албан хаагчид малчны хотонд ажиллаж байна.