Дундговь аймаг
“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” малчдадаа туслая хандивын аянд нэгдэж Өлзийт сумын уугуул Маамын Борхүүхэн эрхлэгчтэй Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн хамт олон болон 6 бүлгийн нийт эцэг, эхчүүд хүндрэлтэй нөхцөл байдалд өвөлжиж, хаваржиж байгаа, хүн хүчний дутагдалтай энэ цаг үед малчдадаа сэтгэлийн дэмжлэг тусламж үзүүлэн хүнс, ахуйн хэрэглээ, малд хэрэглэх зүйл гэсэн 3 төрлөөр ангилсан 27 нэр төрлийн 365,000 төгрөгийн эд материал хандивлалаа. Хандивт нэгдэж малчдадаа эд материалын тусламж үзүүлсэн та бүхэндээ эрүүл энх, ажлын амжилтыг хүсч, нутгийн зон олноос баярлаж талархсанаа илэрхийлье.
~Сайн үйлс дэлгэрэх болтугай~