Дундговь аймаг
"ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” малчдадаа туслая хандивын аянд нэгдэж сумын уугуул аймагт суугаа ахмад оёдолчид өөрсдийн урласан монгол дээл хувцас, хүрэм, малгай, бээлий, хошуувч зэрэг мөн суманд амьдарч байгаа ахмадууд хүндрэлтэй нөхцөл байдалд өвөлжиж, хаваржиж байгаа энэ цаг үед малчдадаа сэтгэлийн дэмжлэг тусламж үзүүлэн дулаан хувцас, хөнжил, бээлий, элгэвч, нэмнээ эд материал хандивласныг Ахмадын хорооны дарга С.Бямбацогт, тэргүүлэгч Г.Бархас нар сумын Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Хандивт нэгдэж малчдадаа эд материалын тусламж үзүүлсэн та бүхэндээ эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсч, нутгийн зон олноос баярлаж талархсанаа илэрхийлье.
~Сайн үйлс дэлгэрэх болтугай~