Дундговь аймаг
Дундговь аймаг
Өлзийт сумын ЕБС-ийн багш, ажилчид "Малчдадаа тусалъя" аяны хүрээнд нэгдэж, нэг өдрийн цалин болох 1500000 төгрөгний үнэ бүхий зүйлийг сургуулийнхаа хандивлагч 40 малчин өрхөд сэтгэлийн дэм үзүүлэхээр сумын онцгой комисст хүлээлгэн өглөө. Мөн байгууллага хамт олноороо хоёр малчин өрх айлд очиж бууц хорооны цасыг арилган өгч ажиллав.