Дундговь аймаг
“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” малчдадаа туслая хандивын аянд сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон нэгдэн байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдож, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд өвөлжиж, хаваржиж байгаа, хүн хүчний дутагдалтай энэ цаг үед малчдадаа сэтгэлийн дэмжлэг тусламж үзүүлэн 1,240,000 төгрөгийн өртөг бүхий эм эмнэлгийн хэрэгслийн 20 ширхэг багц хандивлаж сумын Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Хандивт нэгдэж эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүлсэн та бүхэндээ эрүүл энх, ажлын амжилтыг хүсч, нутгийн зон олноос баярлаж талархсанаа илэрхийлье.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.