Дундговь аймаг
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн боловсролын байгууллагын 34 сургууль, 54 цэцэрлэгийн хамт олон өвөлжилт хүндэрсэн энэ цаг үед "Малчдад туслах" аяны хүрээнд хандив цуглуулан 6 аймагт тусламж хүргүүлсний нэг нь Дундговь аймгийн Өлзийт сум юм. Боловсролын байгууллагын багш, ажилтнуудын 7 сая төгрөгний ногоон тэжээлийг нэн шаардлагатай байгаа малчдад болон тус сумын боловсролын байгууллагат ажиллаж байгаа мал бүхий иргэдэд өглөө. Энэхүү ажилд сэтгэл гарган ажилласан нутгийн уугуул 127 дугаар сургуулийн захирал С.Хүрэлбаатар, 97 дугаар сургуулийн захирал Г.Баярмаа болон Дүүргийн боловсролын газар, бүх сургууль цэцэрлэгийн хамт олонд нь нутгийн зон олны өмнөөс баярлаж талархал илэрхийлж ажлын өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе.