Дундговь аймаг
Аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаар захирамжаар Монгол үндэсний бахархал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй "Үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших" уриалгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд: Монгол соёлын дархлааг бий болгож үндэсний дээл, хувцсаа сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт өмсөж хэвшүүлэн залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулж, үндэсний дээл хувцас, эд хэрэглэл, уламжлалт тоглоом наадгай, өв соёлоороо бахархах, дээдлэх Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлж Төрийн байгууллагуудын дунд "ДӨРВӨН БЭРХ-МОНГОЛ НААДГАЙ" бүхий 6 төрлийн тэмцээн зохион байгууллаа.
ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛЦГЭЭЕ.